Showing posts with label Building materials. Show all posts
Showing posts with label Building materials. Show all posts

Ханын материал: Сийрмэг царууц бетон - Чилагу ХХК

Saturday, February 28, 2015






    Сийрмэг царууц бетон гэж юу вэ?
......Хийт сийрмэг царууц бетон
......Экологийн цэвэр түүхий эдийг нунтаглан хэрэглэж, сийрэгжүүлсэн, хөнгөн жинтэй, бат бөх чанартай, дулаан сайн тусгаарладаг, галд болон ус чийг хүйтэнд тэсвэртэй хиймэл чулуун материал.

......Сийрмэг царууц бетоны үйлдвэрлэлийн технологийн болон ашиглалтын үеийн шинж чанаруудын зохилдлого нь барилгын ханын материалын зах зээлийг эзэгнэх түвшинд аль эрт хүргэсэн билээ.

......Энэхүү материалын сүвэрхэгжилт нь эзэлхүүний нягтаас нь хамаарч 48%-аас 95% хүрдэг. Сүвэрхэгжилтээс хамааруулан түүний техникийн шинж чанарыг зохицуулж болдог. Сүвэрхэгжүүлсэн нүхний үүрийн хэмжээ нь 1-1,5мм орчим байдаг.

......Сийрмэг царууц бетон нь анх 1924 онд Шведийн архитектор Иохан Эриксон санаачилсанаас хойш эдүгээ хүртэл улам боловсронгуй болж, хэрэглэх түүхий эдийн хүрээ тэлж үйлдвэрлэлийн технологи шинэ шатанд гарч түүнээс хойш одоо, ирээдүйн барилгын ханын үндсэн материал болсоор байна.
  1. Сийрмэг царууц бетон юунд хэрэглэгдэх вэ?
......Сийрмэг царууц бетоноор барилгын ханын ширхэгийн материал болох гулдмай /блок/-оос эхлэн арматуртай угсармал элемент, хана, хучилт, цэвэр бохир усны хоолойн гэх мэт газар доорх дэд бүтцийн үндсэн дулаалга хүртэл үйлдвэрлэн хэрэглэдэг болжээ.
Энэхүү материал нь чулуу болон модны шинж чанарыг хослон агуулдаг

  1. Сийрмэг царууц бетоны онцлог давуу тал
......Сийрмэг царууц бетоныг  дараах төрөлд ангилдаг

......Дулаан тусгаарлагч: Нягт нь 200-500 кг/м3 . Төмөр бетон хучилт болон ердийн дулаалганд хэрэглэнэ. Зарим тохиолдолд дулааны тоног төхөөрөмж болон дулааны хоолойн дулаалгад хэрэглэж болно.

......Даац-Дулаан тусгаарлагч: Ийм зориулалттай бетоны нягт 500-1000 кг/м3 хооронд хэлбэлзэнэ. Бага нягттайг голдуу карказан барилгын ханын дүүргэлтэд, их нягттай бат бөх /харьцангуй/ өндөр бол 3-н давхар хүртлэх барилгын хананд хэрэглэдэг.

......Даацын зориулалттай: Нягт нь 1000-1200 кг/м3 энэ төрлийн бетоныг арматурчилж даацын эдлэхүүн үйлдвэрлэнэ. 700-1000 кг/м3 нягттай бетоныг бат бөхөөс нь хамааруулан арматурчилж угсармал хамар хана, том хэмжээтэй гадна хана үйлдвэрлэнэ.

..............................Чулууны шинж чанар ..............................Модны шинж чанар
  • ....Харьцангуй өндөр бат бөх
  • ....Дулаан дамжуулалт бага
  • ....Галд тэсвэртэй
  • ....Нягт бага хөнгөн
  • ....Удаан эдлэгдэх чанар
  • ....Уур нэвтрүүлэлт өндөр /амьсгалдаг/
  • ....Өмхрөхгүй, усанд уусахгүй
  • ....Механик боловсруулалтад орох бүрэн боломжтой

  1. Санал болгож буй бүтээгдэхүүн
......Манай компани MNS 831:2001 стандартын дагуу дараах хэмжээтэй даацын ба дулаан тусгаарлалтын гулдмай /блок/ үйлдвэрлэн нийлүүлж байна.

..................Нягт ........Өндөр /зузаан/ (a) ..................Өргөн (b) ..................Урт (c)
............D450-900 ..................120+/-5 ....... ...........240+/-5
..................240+/-5 ......... .........360+/-5 ..................590+/-8
..................360+/-5 ......... .........480+/-5 ..................490+/-7
..................480+/-5 ......... .........600+/-5
..................600+/-5
Дээрх дурьдсан хэмжээнээс гадна захиалагчын хүсэлтээр бусад хэмжээгээр үйлдвэрлэн нийлүүлэх болно.


......Дулаан сайн тусгаарладаг, харьцангуй өндөр бат бөх, хөнгөн чанар, ашиглалтын үеийн баталга, эдийн засгийн үр ашиг, хэмжээ барилт, механик боловсруулалтанд орох байдал, өрөг хийхэд хялбар,хүйтэнд тэсвэртэй, галд шатдаггүй, дуу тусгаарлалт сайтай, экологийн цэвэр байдал /амьсгалдаг/зэрэг шинж чанар нь царууц бетонон хөнгөн блокийг олон давхрын карказан болон бага давхрын хувийн сууц, таунхаус, коттежи, зуслангийн зэрэг барилгад түгээмэл хэрэглэх боломжийг олгож байна.

......Үйлдвэрлэлд гулдмайг зүсэх орчин үеийн арга хэрэглэснээр шугаман хэжээсийн нарийвчлалыг +/-2мм хүргэж чадсанаар өрөгт “хүйтний мостик” үүсгэдэг зузаан үетэй элс-цементэн зуурмаг бус 3мм зузаан үүсгэдэг алтернатив цавуулаг хольц хэрэглэж болох юм.
                        
......Ингэснээр барилгын зуурмагын зарцуулалт 8-12 дахин буурч болно. Сийрмэг царууц бетоны дээр дурдсан чанарууд нь экологийн цэвэр, хүн болон хүрээлэн буй орчинд аюулгүй материал болохыг батална.

 Компаны танилцуулга: 

“Чилагу ХХК” нь 2007 онд үүсгэн байгуулагдсан билээ. Монгол улсын засгийн газраас “40.000-н айлын орон сууцны хөтөлбөр”-г хэрэгжүүлэхээр анхлан зарласан бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдах асуудал нь гадаад улсаас импортоор орж ирэх барилгын материалыг худалдан авах зорилго бүхий мөнгөн урсгалыг багасгах үйл хэрэг байлаа. Дээрх зорилт нь эдүгээ “100.000-н айлын орон сууцны хөтөлбөр” болон өргөсөн өрнөж буйг та бид мэднэ.

......Энэхүү зайлшгүй шаардлагын үүднээс дотоодод үйлдвэрлэж болох бүтээгдэхүүний тоо болон нэр төрлийг олшруулж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ажлын байрыг шинээр бий болгох, ард түмний амжиргаа сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх тул манай хамт олон эхний ээлжинд ханын дүүргэгч материал болох “Хөнгөн бетон блокны үйлдвэр” төсөл болон “Шохойн чулуу боловсруулах хагас үйлдвэрлэлийн” төслийг хэрэгжүүлэхээр шамдан ажилласан билээ.

......Улмаар 2020 он хүртэлх УБ хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ирээдүйн аж үйлдвэрлэлийн төв болох Налайх дүүрэгт өөрсдийн үйлдвэрийн шавыг тавьж, мөн Төв аймгийн Баян сумын Шанд худагт нийт 2 сая тонн нөөц бүхий шохойн чулууны орд газарт шохойн чулуу боловсруулах үйлдвэрийн ажлыг тус тус эхлүүлсэн түүхтэй.

......Тус компаний “Мон-Аргай” үйлдвэр нь техникийн үзүүлэлтээрээ жилд 60.000㎥ хөнгөн дүүргэгч  материал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт 100-н ажлын байр шинээр бий болох нөхцөл бүрдсэн. Шохойн чулуу боловсруулах орд газарт тус бүр нь 100 тоннын багтаамж бүхий 3-н шатаах зуухыг барьж ашиглалтад оруулснаар жилд 6000-н тонн технологийн шохой үйлдвэрлэж, мөн мозайк хийцийн шалны буталсан чулуу, авто замын нунтаг эрдэс, замасканы тээрэмдсэн түүхий эдийг үйлдвэрлэх боломж нээгдсэний дээр орон нутгийн ажилгүй иргэдэд шинээр ажлын байр бий болж байна.

MS: Чилагу үйлдвэртэй холбогдох бол энд дарна уу..
Бидэнтэй хамт байгаарай.

Энх-Эсэн ХХК-хиймэл чулуун эдлэл, тавилга

Saturday, December 27, 2014

Бид зөвхөн монголдоо чанартайг сэтгэнэ, бүтээнэ, хийнэ. Уриатай ажилладаг "Энх-Эсэн” ХХКомпани нь хиймэл чулуун тавцангийн үйлдвэрлэлийг монголд анх удаагаа нэвтрүүлж, хиймэл чулуугаар хэрэглэгчдийн сэтгэлд нийцэх чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2003 онд хиймэл чулуун тавцангийн үйлдвэрлэлээр үйл ажиллагааныхаа эхлэлийг тавьж байжээ. 2004 онд монгол түмнийхээ өрх гэр, албан байгууллагын өнгө үзэмжинд өөрсдийн хувь нэмрийг оруулж мебель тавилгын үйлдвэрлэлээр үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэн өргөжүүлсэн ба одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

БоржинУсан болор , Холимог яакөлиЦэвэр яакөли  зэрэг хиймэл чулуугаар айл гэр, албан байгууллага, баар рестораны ханын чимэглэл, гал тогоо, цонх, текний тавцан зэрэг бүх төрлийн чулуун тавцанг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргахаас гадна чулуун ширээ, чулуун тавиур зэрэг бүх төрлийн ахуйн хэрэгцээний эд зүйлийг урлан бүтээх боломжтой юм. 
Мөн цаашид дэвшилтэд техник технологи нэвтрүүлэн монгол улсад бренд болохуйц сувинер, бэлэг дурсгалын нарийн ажиллагаатай эд зүйлийг хийж бүтээн зах зээлд гаргаж богино хугацаанд хэрэглэгчдэд хүргэх зорилготой ажиллаж байгаа юм байна.

“Энх-Эсэн” компанийн “Зөвхөн Монголдоо” мебель тавилгын үйлдвэр нь таны хүссэн өнгө загвар, хийцийн дагуу модлог Дсп хавтан, Uv хавтан, метафон хавтангаар 
Гал тогооны тавилга, Тек 
Ханын стенк 

Оффис тавилга 
Компьютерийн ширээ 
Номын тавиур 
Ширээ, сандал 
Унтлагын өрөөний тавилга 
Хүүхдийн өрөөний тавилга 
Үүдний өрөө, өлгүүр, гутлын тавиур 
Ванны өрөөний тавилга 
Гоо сайхны ширээ зэрэг оффис, гэр ахуйн бүх төрлийн тавилгыг хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг төдийгүй үнэгүй хүргэж, угсарч, зөвлөгөө өгч үйлчилдэг юм байна.
Mongol- Style admin Бобо: Орчин үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон төдийгүй мэргэжлийн ур чадвар сайтай мужаан, дизайнер, жолооч, угсрагч, захиалга хүлээн авагч, менежер зэрэг 20 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй чадварлаг хамт олондоо амжилт хүсье. 
MS: Бидэнтэй хамт байгаарай.

МОДОН ТАВИЛГА, ЦОНХ, ХААЛГА - ХАШ МӨНХ ХХК

Sunday, September 7, 2014

"Хаш Мөнх" ХХК нь 2006 онд байгуулагдсанаас эхлэн технологийн дагуу хатаагдсан нарс, шинэс модоор Nature Wood барааны тэмдэг бүхий тавилга, хаалга, цонх, гадаа зориулалттай ширээ сандал, сүүдрэвч зэрэг цэвэр модон бүтээгдхүүнийг чанарын өндөр түвшинд дизайн үзэмжийн гоёмсог хийцтэйгээр үйлдвэрлэн гаргадаг гэж байна.
Тус компани нь ХХААХҮЯ-аас зохион явуулж буй " Намрын ногоон өдрүүд ", " Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн яармагт 3-н жил дараалан оролцож модон эдлэлийн үйлдвэрлэгч нартай өрсөлдөхүйц бүтээгдэхүүнээ дэлгэн 2010 оны "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн яармагаас 2010 оны шилдэг бүтээгдэхүүнээр " Гадна вакум хаалга " шалгарч амжилт үзүүлсэн компани юм байна.
























































MS: Загвар дизайн муугүй санагдлаа. Таалагдсанаа түүгээд зургийг нь оруулсан бөгөөд бусад бүтээгдэхүүнийг нь тус компаний вэб сайтаас сонирхоорой. Үнийн хувьд бас боломжийн юм шиг. Гэхдээ энэ компанитай адил хатаалгын мод, зиг заг наамал хавтангаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага хувь хүн нилээн олон болсон байгаа тул бусадтай нь харьцуулаад сонголтоо хийнэ биз ээ. 
Хаш мөнх компаний холбоо барих, хаяг байршлын талаарх мэдээллийг эндээс авна уу.
Манайхан чанар, дизайн дээрээ илүү их анхаарч ажиллах нь чухал санагддаг юм ямар ч салбарт. Сүүлийн үед харьцангуй дизайн сайтай хийгддэг болж ирж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар зарим нэг тухайлбал арьс ширэн эдлэлд дизайн сайжирсан ч дуураймал арьс ашиглан хийдэг болсон нь чанар эсрэгээрээ муудаад байгаан биш байгаа даа гэсэн сэтгэгдэл төрсөн шүү.
Хэрэв та, танай байгууллага үйлдвэрлэл явуулдаг бол бидэнд хандан өөрсдийн бүтээгдэхүүнээ бусдад танилцуулан өрсөлдөөний чадвараа дээшлүүлээд авахад шаардлагатай санал, шүүмж сонсоорой.
Бидэнтэй хамт байгаарай.

Ханын материал: Магнезитан хавтан - М Солид ХХК

Sunday, July 27, 2014

ThumbnailЗориулалт:
- Олон үе магнезитан хавтан /SIP/
Хүчил, шүлт, ус, чийг, галын өндөр тэсвэр шаардах аж үйлдвэрийн байгууламж, өндө дулаан тусгаарлалт бүхий агуулахын хөргөгч, хүлэмж, иргэний болон үйлчилгээний байгуулам, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, олон дахин угсардаг камп болон аялал жуулчлалын зориулалт бүхий сууцууд, түр сууц, гараж, дулаалгатай барилгын хэв хашмал, дулааны алдагдалтай хуучин барилгын гадна дотор дулаалгад, барилгын дотор өрөө тусгаарлах хамар хана зэрэг өргөн хүрээнд ашиглагдана.


- Хагас дулаалгатай өнгөлгөөний хавтан
Бүх төрлийн дотор, гадна өнгөлгөө, дуу дулаан тусгаарлах зориулалтаар ашигладаг, хананд юм тогтоох боломжтой. 


Онцлог:  Насжилт удаан, бэхжилт өндөр, азбест агуулаагүй тул эрүүл ахуйд ээлтэй, дулаан дамжуулалт багатай тул эрчим хүчний хэмнэлттэй барилгад ашиглахад тохиромжтой, амьсгалдаг ус чийгийг тэнцвэржүүлдэг, галд тэсвэрлэх чадвар өндөр, дулаанэлгын зардлыг хэмнэнэ, нүүрстөрөгчийг задлан агаарыг цэвэршүүлдэг сайн талтай. Өрлөгөөр хийгдсэн ханаас цутгалтын хана нь 30% өртөг хэмнэж, дулаан алдагдлын магадлалыг 95%-р бууруулдаг.
Эм Солид” ХХК нь 2008 онд “Эм Ай Эйч” ХХК-ын 100% охин компани хэлбэрээр байгуулагдсан бөгөөд байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэдэг магнезитэн барилгын материалын үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулахаар 2007 оноос хойш ажилласны үр дүнд Монгол улсын стандарт шаардлагад нийцсэн барилгын дулаалгатай хана, дээврийн хавтан, өнгөлгөөний дан хавтан, дан дээвэр,  замын худаг болон ус зайлуулах сувгийн таг зэрэг өндөр чанартай барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэж эхлээд байгаа билээ. 

 “Эм Солид” ХХК нь 2008 онд “Эм Ай Эйч” ХХК-ын 100% охин компани хэлбэрээр байгуулагдсан бөгөөд байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэдэг магнезитэн барилгын материалын үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулахаар 2007 оноос хойш ажилласны үр дүнд Монгол улсын стандарт шаардлагад нийцсэн барилгын дулаалгатай хана, дээврийн хавтан, өнгөлгөөний дан хавтан, дан дээвэр,  замын худаг болон ус зайлуулах сувгийн таг зэрэг өндөр чанартай барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэж эхлээд байгаа билээ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Үндсэн магнезитэн бүтээгдэхүүн:
  • Магнезитэн дан дээвэр
  • Магнезитэн 3 үет дулаалгатай дээврийн хавтан
  • Магнезитэн 3 үет дулаалгатай ханын хавтан 

Бусад магнезитэн бүтээгдэхүүн:
  • Худаг, траншейн, ус зайлуулах хоолойн таг
  • Агааржуулалтын хоолой
  • Өнгөлгөөний хавтан
  • Хаус болон хувийн байшингуудад ашиглагдаж болох бүхий л төрлийн хэрэгсэлүүдийг захиалгаар үйлдвэрлэнэ. /Хаалга, шат, гоёлын хана гэх мэт/ 
Бусад төрлийн бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэх боломжтой.

MS: Дээрх үйлдвэртэй холбоо барих, холбогдох мэдээллийг эндээс авна уу. 
Бидэнтэй хамт байгаарай.

Гипсэн блок - Блюстарлит ХХК

Tuesday, July 15, 2014

ГИПСЭН БЛОК - MNS 5925:2008                 Герман технологи - Эко бүтээгдэхүүн
 
Зориулалт: Иргэний болон үйлдвэрийн, энгийнээс дээд зэрэглэлийн барилгын дотор, хамар хана өрөх.
Онцлог: Гадаргуу нь жигд тэгш, гөлгөр, угсрахад хялбарчлагдсан ховилтой

БНбД-ийн хүрээнд орон сууц, олон нийтийн зориулалттай 5-с дээш давхар барилгуудын дотор, хамар ханыг хөнгөн блокоор өрөх шаардлага зүй ёсоор тавигддаг бөгөөд одоогоор манай улсад дотор, хамар ханын зориулалттай, “Дуу тусгаарлалт“ сайтай, хөнгөн блокны үйлдвэрүүд цөөн байгаагаас өсөн дэвжиж байгаа барилгын салбарын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.
Барилгын “Хамар хана“ -ын хамгийн гол үзүүлэлт нь түүний   “Дуу чимээ тусгаарлах чадвар” байдаг.
“Орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн товч лавлах” номонд /Эмхэтгэсэн А. Бат-Од, 2005 он, УБ хот/ барилгын дуу шуугианы талаар дараахь мэдээллийг тусгажээ. Үүнд:
Барилга байгууламж, хот төлөвлөлтөнд “Дуу шуугиан“ -ыг бууруулах 4 төрлийн арга байдаг.
1.      Архитектур төлөвлөлт
2.      Хийцийн төлөвлөлт
3.      Технологийн төлөвлөлт
4.      Ашиглалтын төлөвлөлт
Эдийн засгийн хувьд хамгийн ашигтай, нэмэгдэл зардал багатай арга нь                   “Архитектур төлөвлөлтийн арга“ байдаг. Энэ аргаар барилга байгууламжид хэрэглэгдэж байгаа материал бүтээцүүд нь дууны энерги шингээх онцлогоосоо хамаарч, дараахь төрлүүдэд хуваагдана.
1.      Сүвэрхэг /өндөр давтамжтай дууг идэвхтэй шингээдэг/
2.      Нам долгионы давтамжийг шингээх хэлбэлзэгч
3.      Тусгай зориулалтын үетэй нүхэлсэн гипсэн материалууд /энэ нь дууны долгионы давтамжаас хамаарна/ гэж тэмдэглэжээ.
Энд дурьдагдсан “Тусгай зориулалтын үетэй нүхэлсэн гипсэн материалууд”гэдэг
ангилалд хамаарагдах бүх төрлийн барилгын дотор, хамар ханын зориулалттай “Гипсэн блок”-ийг манай компани эх орондоо анх удаа Герман технологиор нь үйлдвэрлэж, барилгын салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна. 
 “Гипсэн блок“ нь анх одоогоос 100 жилийн өмнө Герман улсын барилгын материалын салбарт үүсэн, үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд хүний эрүүл мэндэд хоргүй, байгалийн бохирдолгүй, эрчим хүчний хэмнэлттэй, дуу ба дулаан тусгаарлалт өндөр, хямд үнэтэй гэж үнэлэгдэн, тэргүүний дэвшилтэт технологиор шалгарч, өнөөг хүртэл Герман улсад болон Европ, Азийн улс орнуудад хэрэглэгдэж байгаа барилгын “Шилдэг материал“ болно.

Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн болох “Гипсэн блок“нь олон давхар орон сууцны барилгууд, үйлдвэрийн барилга, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зочид буудал, үйлчилгээний газар, танхим зэрэг олон нийтийн барилгууд, гэр хороолол дахь амины сууцны барилгууд, агуулах, гараж зэрэг бүхий л төрлийн энгийнээс дээд зэрэглэлийн барилгуудын дотор, хамар ханын зориулалттай бөгөөд Барилгын “Хамар хана“ -ын хамгийн гол үзүүлэлт болох “Хүний эрүүл мэндэд хоргүй”, ба  “Дуу чимээний тусгаарлалт“ өндөртэй байх, өөрөөр хэлбэл хажуу өрөө, хажуу айлынхаа чимээ шуугианыг мэдрэхээргүй орчинг бүрдүүлэх нөхцлийг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм.
“Гипсэн блок“ нь энэ үзүүлэлтээ найдвартай хангасан бүтээгдэхүүн болохоо онолын тооцоолол ба лабороторийн туршилт шинжилгээ, мөн бодит амьдрал дээрх туршилт болох “Натур туршилт“-ын үр дүнгээр баталсан бүтээгдэхүүн болно.

“Натур туршилт“-ын дүн

Хамар ханын төрөл
Ханын зузаан
/мм/
Дуу тусгаарлалт     /dB/
Гипсэн блок
150
42.5
Дам нуруу  /төмөр бетонон,
2 талдаа шавардлагатай/
500+40
35.5
Хөнгөн блок    /шохойн,   
2 талдаа шавардлагатай/
240+40
41
Тоосго 
/2 талдаа шавардлагатай/
120+40
31



Хэмжээ /мм/ Зориулалт 1м2 талбайн өрлөгт ноогдох тоо /ш/ 1м2 талбайн өрлөгт шаардагдах зуурмаг
/кг/
Блокны үнэ /₮/ш/ Зуурмагийн үнэ /₮/кг/
100x500x666
Өрөө хоорондын, ариун цэврийн өрөөний , салхивчний өрлөгт 3 2 9000 600
150x500x400
Айл ба өрөө хоорондын, коридорын, шатны хажуугийн өрлөгт 5 4 9000 600
200x500x333
Айл хоорондын, коридорын, шатны хажуугийн өрлөгт 6 6 9000 600

Блокны физик-механик шинж чанарын үзүүлэлт:

Д/д

Үзүүлэлтийн нэр          

Хэмжих 
нэгж
Үзүүлэлтийн утга
Стандартаар Шинжилгээний дүнгээр
δ=10см δ=15см δ=20см
1
Гулдмайн нягт кг/м3 700-аас илүүгүй
600
600
600
2
Гулдмайн жин кг/ш 23-аас илүүгүй
20
20
20
3
Гулдмайн даац KN 1.5-аас илүүгүй
1.5
2
2
4
Дуу тусгаарлалт        dB 30-аас илүүгүй
41
42
45
5
Дулаан тусгаарлалт Ro (м2oС/Вт) -
0.59
0.88
1.18
6
Шахалтын бат бэх кгх/см2 -
17
17
17
7
Хувийн цацраг идэвхи Бк/кг 370-аас илүүгүй
212.1
8
Гал тэсвэрлэлт минут 180-аас илүүгүй
180<

Давуу талууд
Гадаргуу тэгш учир өрөх хугацаа богино, шавардах шаардлагагүй.
Хөнгөн, жин<700кг/м3,      хөдөлмөрийн бүтээмж өндөр,
1хүн өдөрт 30-40м2 хана өрөх боломжтой
Заслын ажил хялбар, ан цав, цууралтгүй. Эвдлэх хүч >2КН


Дуу тусгаарлалт өндөр. >41 dB.

Дулаан тусгаарлалт сайн. 0.109w/mk
Ахуйн цахилгаан хэрэгслийн долгионыг шингээнэ

Гал тэсвэрлэлт >3цаг
Ус тэсвэрлэлт>0.60 
/ 24 цагт /

Байгалийн материалаас бүтсэн учир амьсгалах чадвартай



Хөнгөн учир барилгын даацын хийцүүдийн ачааллыг багасгана. Газар хөдлөлтөнд тэсвэртэй. Шавардах, цахилгааны шугамын ховил  татах шаардлагагүй. Иймээс цалин, материал, тээвэр, цаг хугацааг хэмнэж, барилгын өртгийг дор хаяж 15%-р, хог хаягдлыг 5%-р бууруулна
 Өрөөний агаарын температур,
чийглэгийг тэнцвэржүүлнэ.
хүссэн хэмжээгээрээ
тайрч хэрэглэх боломжтой.

Гипсэн блокийг барилгад хэрэглэсэн байдал




 MS: Дээрх барилгын материал үйлдвэрлэгчийн холбогдох хаяг, байршлыг эндээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman